БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ХЯНУУЛАХАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

          МУ-ын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 17.2.3.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;

19 дүгээр зүйлийн 19.1.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.

21.1.Барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төслийг зохиоход галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөнө.

21.2.Барилга байгууламж, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны зураг төсөл нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр магадлал хийгдсэн байна. Эрх бүхий иргэн нь галын аюулгүйн техникийн мэргэшсэн болон зөвлөх инженер зэрэгтэй байна.

21.3.Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно.

21.4.Барилга байгууламжийн зургийн иж бүрдэл галын аюулгүй байдлын шаардлагыг тусгайлан тусгасан бие даасан бүлэгтэй байна.

21.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын зураг төсөл, хийгдсэн магадлалд галын аюулгүй байдлын хяналт тавих эрхтэй. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүй байдлын хангуулах чиглэлээр шүүмж, дүгнэлт, зохих зөвшөөрлийг олгоно.

            Барилгын зураг төсөлд хяналт хийгээд олгосон галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвшөөрөл нь барилгын зургийн нүүр хуудас, бусад холбогдох хуудас дээр дарсан улсын хяналтын ахлах байцаагчийн тэмдэг /эсхүл зөвшөөрөв гэсэн тусгай тэмдэг/, гарын үсэг, зураг хянасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлт, бусад холбогдох хуудсан дээр дарсан дардастай хамт хүчинтэйд тооцогдоно.

Барилгын зургийн төслийг хянах хугацаа:

– Томоохон хэмжээний байгууламж, цогцолбор, онцгой хийц бүтээц, техникийн шийдэл бүхий барилга байгууламжийн зургийг ажлын 10 хоногт .

–  Ердийн барилгын иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт.

– 3000 куб.м-ээс бага багтаамж бүхий барилга болон өргөтгөл, нэмэлт өөрчлөлтийн зургийг 1-3 хоногт багтаан хянана.

Барилгын зураг төсөл хянуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

-Барилгын зурагт хяналт хийлгэх хүсэлт /албан бичгээр/
-Тухайн барилга байгууламж баригдах газар олголтын захирамж
– Барилгын зургийн даалгавар
– Барилгын иж бүрэн зураг
– Техникийн нөхцөл /”Дархан-Ус суваг”ХК, ДДС, ДСЦТС,”МХС”ТӨХК-ийн техникийн нөхцөл/

– Зураг төсөл гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл /хуулбар/

Зураг төсөл хяналтын хураамж төлсөн баримт:

Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 33-р зүйлийн 1.2-т барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж, куб метрХураамжийн доод Хэмжээ /төгрөгөөр/Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
13000 хүртэл20 00050 000
23001-1000040 000100 000
310001–ээс дээш60 000150 000

33.1.3.барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;