Онцгой байдлын ерөнхий газрын үндсэн үүрэг, зорилгод нийцүүлж Гамшгаас хамгаалах тухай, Улсын нисэхийн тухай, Иргэний нисэхийн тухай хуулиудын хүрээнд сургалт бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, иргэдийн амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх болон бусад онцгой, тусгай үүргийн нислэгийг цаг агаарын ердийн болон хүндрүүлсэн нөхцөлд цаг алдалгүй нислэг, нислэгийн аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхэд оршино.