Агаараас Эрэн Хайх, Аврах 111-р анги нь 2021 оноос Монгол улс болон Франц улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслөөр агаараас эрэн хайх, аврах зориулалт бүхий ЕС-145 маркийн 3 нэгж нисдэг тэрэг, сургалтын зориулалт бүхий Саbri G2 1 нэгж нисдэг тэрэг хүлээн авч, 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, ангийн захирагчаар Хурандаа Т. Мөнхдорж томилогдон ажиллаж байна.
Агаараас Эрэн Хайх, Аврах 111-р анги нь эмнэлэгийн тоноглолтой нэг, агаараас аврах, эрэн хайх ажиллагааны 2 нисдэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн стандартад нийцсэн анги, ангарын барилга байгууламжийг Финланд улсын “UTILIS” компанийн инженерүүдтэй хамтран нийт бие бүрэлдэхүүн ангийн өнөөгийн өнгө төрхийг бий болгосон.
Агаараас Эрэн Хайх, Аврах 111-р анги нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдийн, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна.