Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгийн нутгаар бороо, Баян-Өлгий, Увс аймгийн нутгийн зарим хэсгээр бороо болон нойтон цас орсон.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15,16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи 14,15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын дэргэд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 07:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 07:14 цагт очиж, 20 тонны төмөр чингэлэг дотор эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 13:49 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2х1.5 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 09:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, аврах 46 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 09:06 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багт цахилгааны агаарын шугамын модон багана шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 10:13 цагт очиж, 18 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top