Эрэн хайх, аврах ажиллагаанд нислэгийн өмнөх бэлтгэлийг цаг алдалгүй, шуурхай хангаж, нислэгт гарахын тулд Нислэгийн төлөвлөгөө /FPL/-г үнэн зөв бөглөж дамжуулах, НМҮА-ны цахим хуудас болон электрон Нисэхийн мэдээллийн эмхэтгэл/eAIP/-ийг ашиглаж шаардлагатай мэдээллүүдээ олж авах, NOTAM, SNOWTAM-ын мэдээг тайлж унших мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.
Сургалтын хөтөлбөрт онолын мэдлэг олгохоос гадна нислэгийн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг практик асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дадлага, дасгалын хичээлүүд багтсан.

Энэхүү сургалтыг явуулснаар байгууллагын хамтын ажиллагаа сайжирч, эрэн хайх, аврах ажиллагааны нислэгийн шуурхай, үр ашигтай, аюулгүй байдал сайжрах давуу талтай.