Гал түймэртэй тэмцэх газар үүсэж, хөгжсөний зуун жилийн баярын мэнд хүргье

GUA.png

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Ардын Засгийн газрын 1922 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар хуралдаанаас “Усан хөөргийн газар” байгуулах шийдвэр гаргасан нь Гал түймэртэй тэмцэх байгууллагыг түүхэн  замналын эхлэл бөгөөд 1935 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын харьяанд Гал түймрийг эсэргүүцэх хэлтсийг байгуулсан.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 328/432 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах газар, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 90 дүгээр тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн яамны хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болон ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн шийдвэрээр Гамшгаас хамгаалах ерөнхий газар буюу Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болж үүргээ гүйцэтгэж байна.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнээс үе үеийн гал сөнөөгчиддөө Гал түймэртэй тэмцэх газар үүсэж, хөгжсөний зуун жилийн баярын мэндийг хүргье.

scroll to top