Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон БНФУ-ын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцож байна.
Сургалтын зорилго нь нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч сувилагчийн багийг бэлтгэж, агаарын хөлгөөр аврах ажиллагаа гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.


