АВТО ТЭЭВРИЙН ОСОЛД ОРЖ ХҮНД ГЭМТСЭН 2 ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭН ГССҮТ-д ХҮРГЭЛЭЭ

Capture16.jpg

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол болж 2 хүн хүнд гэмтсэн тухай эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 06:10 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн агаарын аврах ажиллагааны баг МТ-1110 дугаартай EC-145 загварын нисдэг тэргээр хүнд гэмтсэн хоёр иргэнийг тээвэрлэн 09:45 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх ажлыг нислэгийн аюулгүй байдлыг ханган зохион байгууллаа.

Цаашид шаардлагатай үед нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, ард иргэдэд цаг алдалгүй яаралтай тусламжийг үзүүлэх зорилготой ажиллаж байна.

scroll to top