Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба, нэгжүүд болон Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-юнион” компанийн бүрэлдэхүүнтэй хамтарсан штабын нэгдсэн дадлагыг ангийн захирагчийн баталсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Дадлага, сургуулилтын зорилго нь шуурхай дуудлагаар тусгай үүргийн нислэгийн үүрэг гүйцэтгэх боломжийг тодорхойлох, нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахад оршино.

Штабын нэгдсэн дадлагад ангийн алба нэгжийн дарга нар, нислэг төлөвлөлт, навигацийн мэргэжилтэн, “Хэли-Юнион” компанийн нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн хамрагдаж байна.

