Сүхбаатар аймгийн Наран сумын хоёрдугаар багийн нутаг Тосонгийн гол хэмээх газарт тавдугаар сарын 1-ний 12:00 цагийн орчимд иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэл авсан. Хүнд гэмтэл авсан иргэнийг автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг тавдугаар сарын 3-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөрч Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газардсан.
Тус сумаас 43 настай эрэгтэйг тээвэрлэн 13:19 цагт ГССҮТ-д хүлээлгэн өглөө.
CҮХБААТАР АЙМГИЙН НАРАН СУМЫН НУТАГТ ДЭВСГЭРТ МОРИНООС УНАЖ ТАРХИНЫ ХҮНД ГЭМТЭЛ АВСАН ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР АВЧРАВ.
