ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ОРЖ ХҮНД ГЭМТСЭН ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭН ГССҮТ-д ХҮРГЭЛЭЭ.

received_1433262480445808.jpeg

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт 2 иргэн зам тээврийн осолд өртөж 1 иргэн газар дээрээ нас барсан харамсалтай явдал боллоо. Хүнд гэмтсэн нөгөө иргэнийг Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн агаарын аврах ажиллагааны баг МТ-1110 дугаартай нисдэг тэргээр тээвэрлэн 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 06:51 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэлээ.

scroll to top