АГААРЫН АВРАХ АЖИЛЛАГААНЫ БАГ ДУНДГОВЬ АЙМАГТ ОСОЛДСОН ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР АВЧРАВ

279140576_5072691679466233_4348807594827806441_n.jpg

Дундговь аймгийн Мандалговь суманд иргэн Д автомашины осолд орж хүнд гэмтэн ухаангүй байсан тул нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь гаргасан.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн агаарын аврах ажиллагааны баг МТ-1110 дугаартай нисдэг тэргээр иргэн Д-г тээвэрлэн 2022 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 18:58 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэлээ.

scroll to top