Oй хээрийн түймрийн тандалтын нислэг үйлдлээ

11111.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн агаараас аврах ажиллагааны баг өнөөдөр ой хээрийн түймрийн тандалтын нислэгийг үйлдэж, түймрийн голомтод алба хаагчдыг хүргэлээ.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 5 дугаар сарын 18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр ойн түймэр гарсан газарт агаараас тандалт хийх, шуурхай бүлгийг түймрийн голомтод буулгахаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 17:16 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөөрч, түймрийн голомтын дээгүүр тандалтын нислэг үйлдэж, түймрийн нөхцөл байдлыг үнэлэн, шуурхай бүлгийн аврагчдыг буулгаад 20:33 цагт Хэнтий аймгийн Чингис хотод газардлаа.


Түймрийн голомтод буусан шуурхай бүлгээс ой хээрийн түймрийг 05.18-ны өдрийн 21:51 цагт цурманд оруулан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд бүрэн унтраахаар ажиллаж байна.

scroll to top