“Хаан шонхор-2022″ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дадлага сургуульд 1800 орчим алба хаагч оролцов

3335.jpg

Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа.

Энэ удаагийн нэгдсэн дадлага сургууль зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед болон хот, суурин газарт анх удаагаа зохион байгуулагдснаараа онцлогтойгоос гадна НҮБ, ЕАБХАБ зэрэг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

“Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуульд терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагуудаас бүрдсэн нийт 1800 орчим алба хаагч оролцсон юм.

Дадлага сургууль “Нийтийн эмх замбараагүй байдлын үед террорист халдлага үйлдэгдсэн, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газрыг барьцаалсан үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах нь” сэдвийн хүрээнд явагдлаа.

Энэ хүрээнд ТЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ШШГЕГ, ТТХГ, ХХЕГ, ОБЕГ болон ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын алба хаагчид террорист этгээдүүдийг аюулгүй болгох, дайчлан баривчлах, барьцаалагдсан иргэд болон объектыг чөлөөлөх, шархдаж, гэмтсэн иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг дадлагуудыг хийж гүйцэтгэлээ.

scroll to top