Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээнд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын шүхэрчид EC-145 загварын нисдэг тэрэгнээс агаарын буулт хийн, шүхрийн үзүүлбэрээр оролцлоо.

