Агаарын аврах ажиллагаа, шүхрийн буултын дадлага, сургуулийг 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр бүсэд ЕС-145 загварын МТ-1110 дугаартай агаарын хөлгөөр зохион байгуулав.

Дадлага сургуульд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нислэгийн алба, инженер техникийн алба, эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Сургалтын зорилго нь нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах багийг дадлагжуулж, агаарын хөлгөөр аврах ажиллагаа гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

