Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж орчин цагийн Онцгой байдлын албыг байгуулснаас хойш ийнхүү 18 жилийн ойтойгоо золгож байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ хугацаанд 24,301 хүний амь нас, 572.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.



