Спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

300777479_603152941175833_7411115440498200349_n-e1661836197794.jpg

Бие бүрэлдэхүүний биеийн зохистой харьцааг хангах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн хөлбөмбөгийн талбайд спортын аварга шалгаруулах хоёр төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Ангийн захирагчийн дэргэдэх “Биеийн тамир, спортын зөвлөл”-өөс зохион байгуулж буй тус тэмцээнд штаб, нислэгийн алба, техникийн алба, эрэн хайх, аврах салбарын нийт 4 багууд хөлбөмбөг болон олс таталтын төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөв.

Хөлбөмбөгийн төрөлд Техникийн албаны алба хаагчид тэргүүлж, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид удааллаа.

Олс таталтын төрөлд “Эрэн хайх, аврах салбар” -ын баг тэргүүллээ.

scroll to top