“Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ.

09-06-9-76fhrl4s9p8uik2fu1x7j54k5osk6wjutwa0zceu88w-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран арав дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаа Баянхонгор аймагт эхэллээ. Тус дадлага сургуулилт нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10-ны хооронд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага, нурангаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдах юм.

Тус дадлага сургуулилтанд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн штабын дарга, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нар МТ-1111 агаарын хөлөгтэй оролцож байна.

scroll to top