“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэж, эрэмбэлэн ангилах сургалт явагдлаа.

received_785241996118806.jpeg

Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллага II шатлалын хээрийн эмнэлгээ дэлгэж, олон нийтийг хамарсан гамшиг ослын үед ажиллах дадлага сургуулийг хийж байна.

Тус эмнэлэгт нэрвэгчдэгчийг татан гаргах, эрэмбэлэн ангилах сургалт явагдлаа.

Сургалт дадлагын үеэр Онцгой байдлын байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан эмч нарын баг  Баянхонгор аймгийн зорилтот бүлгийн ахмад настнуудыг үзлэгт хамрууллаа.

scroll to top