ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

IMG_0000-гарчиг-e1663926451385.jpg

Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж буй “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисэх нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн багийг хамруулсан дадлага, сургалт 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үргэлжилж байна.

“Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага, сургалт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Туул” гол, Төв аймгийн Эрдэнэ сум 3 дугаар баг “Заан Тэрэлжийн бэлчир”, мөн сумын 2 дугаар баг “Хагийн хар нуур” бүсэд тус тус хийгдэж, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Агаараас эрэн хайх, аврах салбар, нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний Аврах бригадын нийт 40 гаруй алба хаагч хамтран оролцож, мэдлэг дадлагаар ур чадвараа дээшлүүлж байна.Сургалт ирэх сарын 01-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

scroll to top