Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Команд штабын дадлага сургууль болж өндөрлөлөө.


Энэ үеэр “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль”, “Барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах”, “Түр хорогдох жишиг байршилтай танилцах”, ”Үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, үзүүлэх сургууль”-ууд тус тус зохион байгуулагдаж, анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Новотел зочид буудалд зохион байгуулснаараа онцлог байлаа.
Тус сургууль дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн оролцлоо.

