АЛБАНЫ МУЗЕЙ БОЛОН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

viber_image_2022-10-13_09-42-16-760-e1665626646975.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ажилтан, алба хаагчид, Бүгд найрамдах Франц улсын мэргэжилтнүүд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндэс суурь болсон Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замналыг харуулсан Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхлоо.

Тус музейд албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстэн нартай холбоотой баримтууд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг эд, өлгийн олон  үнэт зүйлстэй алба хаагчид танилцлаа.

Мөн энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэстэй нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж ажилладаг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

scroll to top