ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛЛАА

1-e1667113016682.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн хэрэгжилтийг хангаж, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид өнөөдөр /2022.10.28/ Их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах арга хэмжээ боллоо.

Дашням, Балжинням давхцсан билэгт сайн энэ өдөр тус ангийн Хүндэтгэлийн өргөөнд эш хөргийг залах ажиллагааг морин цагт зохион байгуулж, ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж болон ангийн нийт бие бүрэлдэхүүн, Бүгд найрамдах Франц улсын мэргэжилтнүүд хүндэтгэл үзүүлэв.

scroll to top