ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

4-e1668583132891.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр Ангийн захирагчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Д.Батзоригоор ахлуулсан аврагч нар тус ангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Сургалтыг “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий заавар”-ын дагуу Ахлах дэслэгч Э.Гончигдорж удирдан “Нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны сургалт модуль-1” сэдвээр танхимын, “Нисдэг тэргээр агаараас эрэн хайх, аврах ажиллагаа модуль-2” сэдвээр дадлага сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

scroll to top