СУРАГЧ НИСГЭГЧ НАР АНХНЫ БИЕ ДААСАН НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

312805838_583182953574071_6264715708093656692_n-e1668662934999.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны сурагч нисгэгч, дэслэгч Б.Түвшинбаяр, Ц.Энх-Амгалан, А.Жаргалсайхан, Б.Энхбилгүүн нар 264 цагийн дадлагыг Бүгд найрамдах Франц улсын мэргэжилтэн багш нарын удирдлага дор “Кабри Жи-2” агаарын хөлөг болон дадлагажуур дээр нийт 3 сарын хугацаанд хийж гүйцэтгээд байна.

Тэд Буянт-Ухаа-Баянчандмань-Батсүмбэрийн чиглэлд 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд 200 км-ийн радиуст маршрутын /холын/ бие даасан нислэгийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Нийт нисгэгч нартаа баяр хүргэж, тэнгэр нь цэлмэг газар нь зөөлхөн байхын ерөөлийг өргөн  дэвшүүлье!

scroll to top