“ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Picture9.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагчийн 2022 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Биеийн тамир, спортын зөвлөл”-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, Ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, алба, салбаруудын хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 4 багийн 32 тамирчин оролцож, тойргийн системээр өрсөлдөж шилдэг баг тамирчдаа шалгарууллаа.

1 дүгээр байранд Эрэн хайх, аврах салбар,  2 дугаар байранд Штабын,  3 дугаар байранд Техникийн албаны багууд тус тус шалгарч цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг “Ангийн захирагчийн зөвлөл”-ийн гишүүд гардуулав.

scroll to top