Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр алба хаагчдад таниулах сургалтыг зохион байгууллаа.



Цаашид Олон улсын ISO стандарт нэгдсэн менежментийн тогтолцоог системийн хэмжээнд нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг зөв чиглүүлэх, нийгмийн бүх талуудад чанартай үйлчилгээг олгох замаар байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, сайжруулах, байгууллагын соёлыг бий болгох юм.
Сургалтыг Олон улсын менежментийн тогтолцооны ахлах зөвлөх, тэргүүлэх аудитор, олон улсын мэргэшсэн зөвлөх Т.Мөнгөнбөгж, Олон улсын менежментийн тогтолцооны ахлах зөвлөх, тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал нар зохион байгуулж, менежментийн тогтолцоо болон олон улсын ISO стандарт, түүний үр нөлөө сэдвээр алба хаагчдад мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.


