Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон “Airbus ЕС-145” загварын хоёр нисдэг тэргийг Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлсэн билээ.



Тус компаниас албаны дотоод үйл ажиллагаагаа шалгах зорилгоор Төслийн менежер Matthieu Mahdjoub болон Дотоод аюулгүй байдал, чанарын аудитор Jean-Jacques Guettier, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Guillaume Gaultier нар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр айлчиллаа.