Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг иргэд, олон нийтэд явуулж, гамшгийн аюулын талаар мэдлэг олгох болон аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх дадлыг эзэмшүүлэх 6 танхимтай тус төвөөр алба хаагчид зочилж танилцлаа.
Сургалтаар газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.