ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

20-Copy-e1672397543620.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги 2022 оны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Хурлын хүндэт зочдоор Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Л.Өлзийбаяр, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал, “Агаарын цэргийн командлал”-ын Улсын нисэхийн хэлтсийн нислэг техникийн шалгах албаны дарга, байцаагч, инженер, ахмад Д.Болор-Эрдэнэ, Бүгд Найрамдах Франц Улсын нисгэгч инженер техникийн ажилтнуудын ахлагч Yannick Gaonach нар оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын үйл ажиллагаанд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нийт бүрэлдэхүүнд хандан баяр хүргэж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан, манлайлан ажилласан алба хаагчдад шагнал гардууллаа.

Ангийн 2022 оны “Шилдэг офицер”-оор Инженер техникийн албаны Авионик инженер, хошууч М.Дэлгэрмягмар, “Шилдэг ахлагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ж.Лхүмбэгарав, “Шилдэг ажилтан”-аар тогооч Д. Сэржмядаг, “Шилдэг хамт олон”-оор Бүгд Найрамдах Франц Улсын “Хели Юнион” компанийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.

Энэ үеэр гавьяаныхаа амралтад гарч буй Шуурхай албаны жолооч, ахлах ахлагч С.Энхтөрд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

Шинээр “Дэд ахлагч” цолыг 3 алба хаагчдад гардуулж, соёл хүмүүжлийн ажлын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Караоке дууны тэмцээн”-ий Тэргүүн байрт шалгарсан Эрэн хайх, аврах салбарын баг болон Дэд байрт шалгарсан Нислэгийн албаны багт өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Энэ онд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги 66 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, “ЕС-145” загварын нисдэг тэргээр нийт 59  иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгаалах нислэгийг  удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан байна.

scroll to top