Онцгой байдлын байгууллага 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олголоо.



Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж “Цэргийн гавьяаны одон”-оор шагнагдаж, өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан тус ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Батсайхан “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдлаа.
