СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

IMG_6688.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн 2023 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургуулийн жилийг нээж тус ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж үг хэлж, нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцож, алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн зорилгыг танилцуулж, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх, хувь хүний хөгжил, боловсролын үнэ цэнэ, цаашид өөрийгөө хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Ангийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж, Ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Батсайхан, Ар тал хангалтын ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Энхчулуун нар нисдэг тэрэг, автотехник, томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/01 дүгээр тушаал, удирдамжийн танилцууллаа.

Нээлтийн хичээлээр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдэлийн менежментийн чиг хандлага”, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, цагдаагийн дэд хурандаа Д.Нямдорж “Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт”, Төслийн мэргэжилтэн Д.Батчулуун “Иргэний нисэхийн салбар дахь Онцгой байдлын төлөвлөгөө” сэдвээр алба хаагчдад тус тус зохион байгууллаа.

Энэ үеэр Агаарын цэргийн командлалаас мэргэжлийн үнэмлэх олгосныг техникийн албаны бүрэлдэхүүнд гардууллаа.

scroll to top