Алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл агаар эм” сэдэвт өдөрлөгийг “Sky resort” цанын баазад зохион байгууллаа.


Тус өдөрлөгийн хүрээнд “Олс таталт”, “Цасны сумо” зэрэг хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж алба, салбарын нийт 4 багаас ахлах дэслэгч Н.Маргад-Эрдэнэ ахлагчтай “Ажлын бээлий”, С.Галбадрах ахлагчтай “Eagle” багууд хурд хүч авхаалж, самбаагаараа шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.




