АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНАГДЛАА

viber_image_2022-12-28_17-46-03-845-e1674040108400.jpg

Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг анги, салбар, алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа.

Энэ үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Нармандах хошууч цолоор, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Энх-Ариун, эмч Э.Долгормаа, Авионик механикч А.Дөлгөөн нар дэслэгч цолоор тус тус шагнагдлаа.

scroll to top