Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад албаны шагнал, цэргийн цол олголоо.


Ахмад цолоор:эмч, ахлах дэслэгч Д.Энхбаатар, Дэслэгч цолоор: ахлах нягтлан бодогч, ахлах ахлагч С.Баярцэцэг, нислэг төлөвлөлт, навигацийн мэргэжилтэн, ахлах ахлагч Х.Дэлгэрмаа, нислэг төлөвлөлт, навигацийн мэргэжилтэн Э.Соёл, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Жуух бичиг”-ээр: аврагч, ахлах ахлагч Ж.Лхүмбэгарав нар шагнагдлаа.
