УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЦУГЛАРАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

9X1A9910-7895x08fjaahrvfy1ogelsrlu1qq189pd2tdkqpsjls.jpg

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны цугларалт” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагууд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Цугларалт “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтаар үргэлжилж, удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top