Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.









Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын зусланд байрлах тус анги нь зуслангийн ногоон бүс Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнтийн зуслан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зуслан зэрэг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 хороо болон Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн 22,000 айл өрхийн 55,000 иргэнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх зорилгоор 2019 онд байгуулагджээ.
Ангийн захирагч, ахмад Б.Гантөмөр анги байгууллагынхаа үйл ажиллагаа, нэгж техникийг танилцуулж, гал түймрийн талаар ойлголт мэдлэг олгож, морин хуурын аялгуу эгшиг сонирхууллаа.




