АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ХААЛТАА ХИЙЛЭЭ

Presentation1-e1674823070147.png

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Техникийн албанаас ангийн бие бүрэлдэхүүнд тус албаны үйл ажиллагааг танилцуулах, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор алба сурталчлах өдөрлөгийг энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Эхний өдөр нээлтийн арга хэмжээгээр эхэлсэн тус өдөрлөг алба, салбаруудын дунд зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнээр үргэлжилж, Монголын уран зургийн галерейг үзэж сонирхох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангитай танилцах, ангарт зохион байгуулсан “Өдрийн оддын зүгт” монголын уран сайхны киног алба хаагчдад толилуулж, амжилттай өндөрлөв.

Өдөрлөгийн нээлт болон ширээний теннисний тэмцээн

Монголын уран зургийн галерейг үзэж сонирхов

Зэвсэгт хүчний 303 дугаар ангитай танилцав

Уран сайхны кино үзвэрийн арга хэмжээ

Бусдадаа үлгэрлэн багийн ажиллагааг сайн хэрэгжүүлж, өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан “Техникийн алба”-ны бүрэлдэхүүндээ ажлын өндөр амжилтыг талархлын хамт дэвшүүлье!

scroll to top