Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба, салбарууд 2023 оны 1 дүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.




Ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж тайлангийн дараа алба хаагчдад хандан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр “Техникийн алба”-наас “Алба сурталчлах өдөрлөг”-ийн үеэр алба, салбаруудын дунд зохион байгуулсан ширээний теннисний шилдгүүдийг тодруулан монгол бичиг бүхий өргөмжлөлийг, медалийн хамт гардууллаа. Үүнд:

“Ганцаарчилсан” эрэгтэй төрлөөр “Тэргүүн байр”-т: Захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Д.Батсайхан, эмэгтэй төрлөөр Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун, “Дэд байр”-т: эрэгтэй төрөлд Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад Д. Батсүмбэр, эмэгтэй төрөлд: тус салбарын сувилагч, ахлагч Ж.Атартуяа, “Хосын төрөл”-өөр “Тэргүүн байр”-т: Эрэн хайх, аврах салбарын баг, “Дэд байр”-т Нисэх алба тус тус тодорлоо.





