Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 болон Ангийн захирагчийн “2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 дүгээр тушаал, сурагч нисгэгч нарыг бэлтгэх тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу “Cabri G2” загварын сургалтын нисдэг тэрэгний хөтөлбөрийг бүрэн хангасан нэгдүгээр ээлжийн 4 сурагч нисгэгч нар “EC-145” загварын аврах ажиллагааны нисдэг тэрэг дээрх сургалтын нислэг эхэллээ.
Сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс төслийн багш-нисгэгч Florian Schmidt, Jean-Michel Vialle, Yann Capitaine нар “EC-145” загварын нислэгийн дадлагажуур, “EC-145” загварын “МТ-1110”, “МТ-1111” дугаартай нисдэг тэргүүд дээр хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.
Туршлагатай нисгэгчид болон хоёрдугаар ээлжийн сурагч нисгэгчдийн онолын сургалт болон газрын бэлтгэл үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

