Алслагдсан хөдөө орон нутагт ангийн агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах байр, байдал, боломжийг тодорхойлох, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, алба нэгжүүд, “Хэли-Юнион” компаний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний харилцан ажиллагаа, уялдаа холбоог дээшлүүлэх зорилгоор “Алслагдсан орон нутагт ангийн агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг хангах нь” сэдвээр штабын нэгдсэн дадлагыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус дадлага сургууль нь ангийн гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан тактикийн даалгаврыг боловсруулж, залуу офицерийн бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулснаараа онцлогтой боллоо.



