Тус ангийн Эрэн хайх, аврах салбараас харшлын улирал эхлэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хүндрэл, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, харшлыг тодорхойлох зорилгоор “Алба хаагчдыг харшлаас урьдчилан сэргийлэх аян” зохион байгуулан ажиллаж байна.
Аяны хүрээнд харшлын талаар ойлголт мэдлэг олгох сургалтыг алба хаагчдад зохион байгуулж, харшилтай эсэх судалгааг хийн “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг”-тэй хамтран харшлын сорил тавин зөвлөгөө өгч ажиллалаа.




