ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

World-Civil-Defence-Day-Theme-Quotes-Poster-Slogan-Logo-Messages-Symbol-and-Awareness-Program-78shce13y3idjmpgxq0gkogouaywbtq7bdxn82e5feo-78shuhqjkkaih9qtw7pslg0a1gepwmxfkzkymkvuxc0.jpg

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд “Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр” тохиож байна.

Энэ жил “Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага”-аас “Ирээдүй хойч үеийнхээ аюулгүй байдлын төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг.

Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 57 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд тогтмол идэвхтэйгээр оролцож байна.

scroll to top