ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

viber_image_2023-03-09_15-42-22-809-78wi5cfqm3njebxjlpukujhzjjn2g64tt4el7afas00.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс МУЗН-тэй хамтран “Гамшгаас хамгаалх сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан эрдэм шинжилгээний хуралд оролцох эрдэмтэн, судлаачдын бүтээлийг 2023 оны 04 дүгээр сарын 14-нийг хүртэл nidr@nema.gov.mn хаягаар хүлээн авах юм.

Ирүүлсэн бүтээлийг Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн хуралд оролцох, эмхэтгэлд хэвлүүлэх гэсэн хэлбэрүүдээр оролцуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

scroll to top