ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ХОР ХОХИРЛЫГ ХАРУУЛСАН “НУРАНГИ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

643A8118-79wq79gn3kepy5h8b2kfkui79o2tpnm6r685270tz5s.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд дэлгэгдлээ.

Монголын Эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” нэртэй тус үзэсгэлэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнд БНТУ-ын Хатая мужийн Хатая хотод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа болоод тус мужийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал, газар хөдлөлтийн улмаас үүссэн хор уршиг, аж амьдралыг гэрэл зургийн дурангаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг бодит нөхцөл байдлаас гэрэл зургаар дамжуулан туршлага, сургамж болгон харуулж байгаа нь үзэсгэлэнгийн онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top