ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

334975573_118572174505727_8672362566810891246_n-7bb0z2mj5e9u4bfpe4zp3zi0cirr8l9c3jjom0mnv40-1.jpg

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээг хийх мэдлэг, ойлголт, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын бүртгэл явагдаж байна.
Мэргэшүүлэх сургалтын бүртгэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоотод хийнэ. Холбоо барих утасны дугаар: 51-263549, 80180990, 94080618


Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу. Үүнд:

• сургалтад элсэхийг хүссэн өргөдөл;
• элсэлтийн анкет;
• иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
• дипломын хуулбар тус бүр 1% (магистр дипломын эх хувийг авч ирэх, гадаад хэл дээр бол орчуулгын хамт);
• мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
• сүүлийн нэг жилд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
• бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг (Төрийн сангийн 100900031406 дансанд) төлсөн баримт.
Жич: Холбогдох материалыг бүрдүүлэн, ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр бүртгүүлнэ.


ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

scroll to top