НИСДЭГ ТЭРГЭЭР ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

image_2023-09-22_112308654.png

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нарыг нисдэг тэргээр уул хад болон урсгал, тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын “Заан Тэрэлжийн бэлчир”-т зохион байгууллаа.

Сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, багш, Ахмад Кристоф Бауманн удирдан “ЕС-145” загварын “МТ-1111” дугаартай агаарын хөлгөөр зохион байгууллаа.

scroll to top