УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

IMG_4918-7bv8xdibtd247k3iprga5a0g52gqdy2o012mgnq7vwg.jpeg

“Шүүтбокс”-ын холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны түрүүч Г.Галцогт, сонсогч Э.Дамчой нар тус бүр жиндээ тэргүүлж, алтан медаль хүртлээ.

Улаанбаатар хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд 32 байгууллагын 450 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top