“Монгол Улсын Онцгой байдлын байгууллагыг чадавхжуулах төсөл хөтөлбөрийн танилцуулга” сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2023.10.20/ Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж оролцож, ангийн танилцуулгаа хийлээ.
Дээрх хэлэлцүүлгийн хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын цахим хаягаар иргэд, олон нийтээс нээлттэйгээр санал хүлээж авсан юм.

